“Бага Дэлхийн аварга”-д манай 70 гаруй бөх зодоглоно

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг “Алтан Гранпри”-д Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг, Н.Золбоо тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд монголын багийн түрүүч Красноярскт очоод байна.  Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнсэлнэ.

Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button