С.Амарсайхан: Газартай холбоотой үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно

Энэхүү иргэдийг оролцуулан газрын харилцаатай холбоотой өргөдөл гомдлыг нь сонсох нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцож байна. Мөн нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар оролцож байгаа юм.
Өнөөдрийн үйл ажиллагааны талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдарлын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог.
Өнөөдөр нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг. Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” байна гэлээ.