Цас орж, явган шуурга шуурна

-Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна-
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус хүйтэн байна.
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.