Зохиомол хомсдол үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл, хариуцлага тооцох ёстой гэв

Шатахууны үнийн зөвлөл энэ сарын 18-нд АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Гэвч зөвлөмж гарснаас хойш МҮЭХ-ноос шатахуун түгээх газруудад шалгалт хийхэд маш урт дараалал үүссэн, иргэд бухимдалтай байна гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээллийнхээ үеэр онцлов. Иймээс Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлэхээр шийдсэн байна. Нэр бүхий шатахуун импортлогч компаниуд үнийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжөө биелүүлж ажиллахгүй байгаа учраас тэдэнд Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа МҮЭХ-ныхон хэллээ.
Тиймээс шатахуун импортлогчид хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт шантаачлах замаар зохиомол хомсдол үүсгэж байгаа нь хууль бус үйлдэлд, хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
П.ГОО
Оллоо.:мн