“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
09:00 цагт: "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм", "Тогтвортой хөгжил-Боловсрол" сэдэвт Сургуулийн өмнөх боловсролын ажилтнуудаас гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. МҮЭХ-ны 4 дүгээр давхрын хурлын танхимд
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаантай. НИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтцийн өөрчлөлт, Шүд, эрүү нүүрний төвийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
10:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг долдугаар сарын 16 -19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн Ордны Б.Сүхбаатар танхимд болно.
10:00 цагт: Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газарт Аналитик жин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Хаана: Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байр
10:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр шүйцэтгэх ерөнхий газартай хамтран “СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ” хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд
10:00 цагт: БСШУСЯ-ны 401 тоотод "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үндэсний зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: МҮЭХ-той сүүлийн арав гаруй жил хамтран ажиллаж буй 15 сайн дурын өмгөөлөгчид, хуульчидтай байгуулсан гэрээ сунгах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно.
11:00 цагт: НЗДТГ, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран энэ сарын 29-нд "Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын талаарх хэвлэлийн хурал " BLUE SKY" зочид буудлын ТОПАЗ танхимд болно.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Хурлаар есөн асуудал хэлэлцэнэ.
14:00 цагт: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний MNS 5274-2017 стандартын нээлттэй хэлэлцүүлэг Монголын Залуучуудын Холбоо Залуус танхимд болно.
14:30 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулж буй Жилийн уулзалт-2018 хурал BEST WESTERN PREMIER Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.