Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хуваарь

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотод болно. Тус тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох юм. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнсэлнэ.
Тэмцээний хуваарь /УБ цагаар/
Нэгдүгээр сарын 25
09:00-14:00 – Багийн мэдүүлэг авч, мандат олгоно
15:00-16:00 – Техникийн зөвлөгөөн
16:30-17:30 – Хэвлэлийн бага хурал
17:30-18:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын сугалаа
Нэгдүгээр сарын 26
09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жин үзэлт
12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
18:00-18:30 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын сугалаа
19:00-19:45 – Нээлтийн ажиллагаа
19-45-22:00 – Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын медалийн төлөөх барилдаан
Нэгдүгээр сарын 27
09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жин үзэлт
12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
18:00-18:30 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын сугалаа
19-00-21:00 – Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын медалийн төлөөх барилдаан
Нэгдүгээр сарын 28
09:00-10:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жин үзэлт
12:00-18:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
19-00-21:00 – Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын медалийн төлөөх барилдаан