АМГТГ-ын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулна

Төрийн албаны зөвлөлөөс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 05-нд зохион байгуулахаар зарлажээ.
Энэхүү ажлын байранд геологич, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны байгууллагад удирдах ажил, албан тушаалд таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэд өрсөлдөх боломжтой юм байна.
АМГТГ-ын даргын албан тушаалд өрсөлдөхийг хүсвэл хоёрдугаар сарын 02-ны өдөр Эрх чөлөөний талбайн зүүн талд байрлах Засгийн газар XI байранд бүртгүүлээрэй.