Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ цахимаар шалгаарай

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан.
Засгийн газар, УИХ-ын тогтоол, “Босго оноо тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг үндэслэн 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний 502,567 болон түүнээс доош оноотой өрхийн 0-18 хүртэлх насны 660,0 мянган хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр, үлдсэн 400,0 мянган хүүхдийн мөнгийг 2019 онд олгохоор заасан байдаг.
Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Засгийн газрын тогтоолоор Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Тус тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож бүх хүүхдэд олгохоор заасан. Дээрх тогтоолын дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 403,4 мянган хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгосон.
2017 оны 1-12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1,034,000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна.
ЭНД ДАРЖ хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгана уу.