Дүнжингарав уралдаанд зориулсан шийдвэр гарсан уу

Өвлийн уралдаан зохион байгуулахтай холбогдуулан маш олон шүүмжлэлүүд хөвөрдөг. Монголчууд түүхэндээ өвөл морь уралдуулж, баяр наадам зохиож байсан ч нь үгүй юм. Харин сүүлийн жилүүдэд жилийн дөрвөн улиралд хурдан морины хуралдаан зохион байгуулж, цэнгэн баясдаг болж. Үүнтэй холбогдуулан унаач хүүхдийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн юм.  

Тэгвэл сүүлийн сар гаруй хугацаанд дуншсан өвлийн уралдаантай холбоотой асуудал өчигдөр Засгийн газрын хуралдаанаас эцэслэн шийдэгдсэн байна. Тодруулбал, өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглов.  Өмнө нь 2013 онд гуравдугаар сарын 26-ны өдрөөс зургадугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргаж байсан байдаг. Энэ бол МСУХ-оос гаргасан шийдвэр байсан юм. Гэвч энэхүү уриалга маягийн шийдвэр хэрэгжээгүй. Үүний дараа өнгөрсөн онд  төрийн бус байгууллагууд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэвч уяачид энэ шийдвэрийг уяачид мөн л үл тоосон. Алх цохин гаргасан шүүхийн шийдвэрийг юман чинээ тоогоогүй юм. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн төлөө тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй юм. 

Харин өчигдөр Засгийн газар жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.

Ингэхдээ хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон байна.

Уг нь бол хаврын тэргүүн сар хэдий ч цас мөс хайлаагүй хүйтэнд зохион байгуулагддаг хурдан морины уралдаануудыг Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн газар, бусад ТББ-уудаас удаа дараа хүчтэй эсэргүүцсэн. Учир нь энэ үеэр зохион байгуулагдаж буй морин уралдаан олон хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан түүх бий. Гэтэл насны хязгаарын нэмж, уралдаан зохион байгуулах эрхийг уяачдад олголоо. Уяачид бол ямар ч шийдвэрийг үл тоон, хууль зөрчин байж хөрөнгө мөнгө эрх мэдэлдээ аархсан “Дүнжингарав” наадмыг хийдэг. Иймээс тэд Засгийн газрын шийдвэрийг биелүүлж насны хязгаарт захирагдах нь юу л бол…

П.ГОО

Оллоо.мн

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button