“Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзмэрийн нээлт болно

09:00 цагт: "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үндэсний II зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болно.
09:00 цагт: НИТХ-ын ээлжит XIII хуралдаан Хангарьд ордны 14 давхарын Хурлын зааланд болно
09:30 цагт: Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ЦУОШГ-т болно.
10:00 цагт: “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзмэрийн хэсгийн нээлт Монгол цэргийн музейд болно.
10:40 цагт: “БНХАУ болон Монгол улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг Тяньжин Бохай биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа UBH төвийн 14 давхарт болно.
11:00 цагт: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно.
11:00 цагт: "Сүхбаатар" цус цуглуулах төвийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд өргөтгөлд болно.
14:10 цагт: Богд хааны ордон музейд Эзэн Улаан БОДОН тууль хайлна
16:00 цагт:Эрчим хүчний шилдэг инжeнeрүүдийн өдөрлөг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд болно.