БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ашигт сонирхлын зөрчилтэй юу

Сүүлийн үед сайд нартай холбогдсон ээдрээтэй асуудлууд олон нийтийн анхааралд ороод байна. Тухайлбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Мөнхөөлэй нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх гомдол АТГ-т ирсэн байна. Уг гомдлыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болормаагаас ирүүлсэн байна. 

АТГ-аас гомдол мэдээлэлд хяналт шалгалт хийх явцад буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гомдол гаргагч дахин нэмж шалгуулах зүйл байгаа тухайгаа бичгээр гаргасан байна. Мөн үүний дарээ энэ сарын 8-нд дахин гомдол гаргажээ.

Улмаар АТГ хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэйтэй холбоотой томилгоо хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахаар ТАЗ-д албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичгийн хариу одоогоор АТГ-т ирээгүй байгаа аж. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button