Алтан Гранпри: Манай зургаа бөх хүрэл медалийн төлөө барилдана

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өнөөдөр Красноярск хотод эхэллээ.
29 дэх удаагийн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас 21 бөх барилдснаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд спортын мастер Ц.Цогбадрах, ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 ОУХМ Э.Даваачимэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг, Э.Цэвэгмид, О.Оюунтуяа нар хоорондоо тус тус хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 19:00 цагт эхэлнэ.