Жюү жицүгийн Азийн нээлттэй тэмцээн эхэллээ

Монголын Жюү жицүгийн холбоо, Арабын нэгдсэн Эмират улстай хамтран зохион байгуулж буй анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн” Спортын төв ордонд эхэллээ. “ASIA CONTINENTAL PRO” буюу “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д 11 орны 538 тамирчин оролцож байна.
Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Өнөөдөр насанд хүрэгчид болон мастерс ангиллалын тамирчид шилдгүүдээ тодруулах юм. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилдаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.
Тус тэмцээн нь бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн дэлхийн чансааны өндөр оноо олгох юм байна.
Г.Зул