Монгол залуус олон улсын цасан баримлын тэмцээнд түрүүллээ

АНУ-ын Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 12 орны 16 баг тамирчид оролцсон тус тэмцээнд Монголын уран бүтээлчид зургаа дахь жилдээ амжилттай оролцжээ.

Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцсоноос Ц.Мөнх-эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид "НУУЦ" бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Харин Ц.Батмөнх ахлагчтай ахлагчтай уран бүтээлчид цаг хугацаа сэдэвт бүтээлээрээ  "Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал" хүртжээ.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын хоёр баг хамтдаа “Artist choise awards” шагналыг хүртэж, багийн төрөлд III байр эзэлж байсан юм.

\

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button