Дорноговь аймагт 1.2 сая толгой мал өвөлжиж байна

Дорноговь аймгийн хэмжээнд нийт 4167 өрхийн 72620 үхэр, 133213 адуу, 40722 тэмээ, 861363 хонь, 89322 ямаа, нийт 1.2 сая толгой мал өвөлжиж байна.
Тус аймагт дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цагийн байдал хүндэрсэн үед өөр аймгийн нутагт долоон сумын 90 өрхийн 68.9 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 10 сумын 132 өрхийн 90.2 мянган толгой мал, хилийн зурваст таван сумын 149 өрхийн 88.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэг сумын 94 өрхийн 31.4 мянган толгой мал, нийт 465 өрхийн 278.5 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа аж..
П.ГОО
Оллоо.мн