П.Орхон гурван жил дараалан түрүүллээ

Красноярск хотноо болж буй Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при” тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат П.Орхон Японы тамирчинг 10:0 оноогоор ялж, Алтан Гран пригийн эзэн болов.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Ийнхүү П.Орхон “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.

П.НАР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button