Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 10-15 градус,  бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button