Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын Геофизикчдийн холбоо хамтран “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
11:15 цагт: "Улаан булан" сэтгүүлийн нээлтийн арга хэмжээ UB INN hotel & gallery-д болно.
MN-Мэдээллийн төвд
12:00 цагт: Хийрхсэн намчирхал орон нутгийн иргэдийг талцуулж ахуй амьдралыг нь доройтуулж байгааг таслан зогсоох зорилгоор орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй тогтолцоог бий болгож Үндсэн хууль, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ нь намуудын 30-аад жилийн тэмцэлд цэг тавих бодит алхам болно гэж тэд үзэж байна.
13:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл хийнэ.