“Роснефть”-ийн удирдлагуудтай өнөөдөр хэлэлцээр хийнэ

Өнгөрсөн долоо хоногт авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн асуудлыг УИХ хэлэлцсэн. Энэ үеэр 20 хоногий томилолттой гадаадад айлчлал хийхээр явсан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шүүмжлэл өртсөн юм. Түүний томилолт хэтэрхий их хугацаатай байгааг гишүүд шүүмжилж байв.
Тэгвэл Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоод ирсэн байна. Нэг үгээр түүний урт удаан хугацааны томилолт дууссан байна.
Харин өнөөдөр Д.Сумъяабазар сайд “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр хийх мэдээлэл байна.
П.ГОО
Оллоо.мн