ХХОАТ-ын нэмэгдлийг буцааж 10 болгоно гэв

“Засгийн газар -100” хоногийн ажлаа тайлагнаж байна. Энэ үеэр ОУВС-тай тохиролцож, Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг буцааж 10 болгож байгаагаа мэдэгдлээ. Мөн тэтгэврийн насыг хуучнаар нь үлдээж, хувь хүн өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтэгвэрт гарч болох юм байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ХХОАТ бухимдал үүсгээд байсан. Буцаад хуучин хэлбэр рүүгээ орох шийдэлд хүрсэн. Тэтгэврийн нас ч гэсэн буцаад хуучин хэлбэртээ орохыг ахмадууд өөрсдөө сонгох боломжтой боллоо. Үүнээс гадна татвартай холбоотойгоор Татварын Ерөнхий хууль, ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хуулийг шинэчлэхээр бид ажиллаж байна. Татварын хуулийн өөрчлөлтийн гол цөм нь бизнес эрхлэгчид. Тэдэнд ойлгомжтой татварын хуультай болно” гэсэн тайлбар өглөө. 

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button