У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдыг үнэтэй машинаа буцааж зар гэж хэлсэн
АНУ, Канад, Япон улсад суух элчин сайдуудын томилгоо хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа. Эдгээр улсад суух элчин сайд нарын томилгоог хэзээ шийдэх вэ, гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элчин сайдын томилгооны асуудал удаашралтай байгаа нь үнэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй өнөө маргаашгүй уулзаж шийдвэр гаргана” гэсэн тайлбар өглөө.
Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн шүүмжлэлд өртсөн зүйл бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хөлөглөдөг 350 сая төгрөгийн үнэтэй машинтай холбоотой асуудал байсан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд “Ц.Нямдорж сайдыг үнэтэй машинаа буцааж зар гэж хэлсэн. Сайд өөрөө мэдэх байх. Ард түмэн битгий санаа зовоорой, бусад сайд нарт ч анхааруулга өгсөн” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн