Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдах тов гаргалаа. Өчигдөр Ерөнхий сайд Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийх тухай мэдэгдсэн. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байгаа тухайгаа Ерөнхий сайд мэдэгдсэн.
Тэгвэл энэ асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газар өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэн лхагва гарагт УИХ-д өргөн барих чиглэл барьж байгаа аж.
П.ГОО
Оллоо.мн