Ардын дууны гайхамшиг

Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолтыг жил бүр үзэгчиддээ хүргэдэг сайхан уламжлал тогтоод удаж байгаа билээ. Цуврал тоглолтоор Баруун Монгол ардын дуу, Хүрээ дуу зэрэг ардын дуунуудаа сэргээн Морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж тоглож байсан бол энэ удаад цуврал тоглолтуудаасаа түүвэрлэн олон ястны шилмэл дуун тоглолтыг хоёрдугаар сарын 08, 09 нд Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.
Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Ц.Хулан /СТА/, Nuans хамтлагийн дуучин М.Амарсанаа /СТА/, “Түмэн Эх” чуулгын дуучин Г.Бямбажаргал /СТА/, “Сүлд” чуулгын дуучин С.Дуламсүрэн /СТА/ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/231/ сайтаас болон Unitel- ын хэрэглэгчид 100GG-ээр 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.