Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанааар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.
Гэвч байнгын хороодын гишүүдийн саналаар дээрх хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав. Улмаар Байнгын хорооны дарга Ажлын хэсгүүдийн ахлагчдын саналыг хүлээн авч, хойшлуулахаар шийдвэрлэв.
П.ГОО
Оллоо.мн