Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад үүрэг өгөв

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэллээ. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймаг, орон нутагт хууль хэрэгжүүлж ажиллах учиртайг тэмдэглэлээ.

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Маргааш аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button