Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид үүрэг болгожээ.
Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой аж.
2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна.
Г.Зул