Аль зам ачаалалтай байна вэ

Одоогийн  байдлаар дараах замуудад хөдөлгөөний эрчим уудширсан, ачаалал ихтэй байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Үүнд:

1. Энхтайвны өргөн чөлөө баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд 2 талдаа,

2. Гадаад харгийн яамны уулзвараас Сүхбаатарын талбай руу чиглэсэн болон талбайн баруун зүүн талын ойр орчмын автозамуудад

3. Хүнсний 1 дүгээр дэлгүүр 4 талаасаа

4. Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайвны гүүрэн дээрх хөдөлгөөн урдаасаа хойш чиглэлд

5. Сүхбаатарын гудамж буюу Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзвараас Төв шуудангийн урд уулзвар хүртэлх автозамуудад хөдөлгөөн удааширсан ачаалал ихтэй байна. Иймд дээрх замуудыг сонгон зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Харин Их тойруу болон Нарны замуудын хөдөлгөөн харьцангуй сийрэг байх тул эдгээр замыг сонгон Замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио зааврын дагуу бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандан хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button