Д.Цогтбаатар сайд БНАСАУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гын урилгаар хоёрдугаар сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийнэ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд айлчилж байжээ.

Эх сурвалж: ГХЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button