Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу хоёрдугаар сарын 02-ны өдөр тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан хоёрдугаар сургуульд байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол маргааш 09 цагаас болно. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон тус сургуулийн төгсөгч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох аж.
Мөн энэ үеэр БСШУСЯамны дэмжлэгтэйгээр шинэчлэн тохижуулсан урлаг танхимын нээлт болно.
Г.Зул