Рагбигийн хотын аваргыг шалгаруулна

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Рагбигийн Улаанбаатар хотын аваргыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд энэ амралтын өдрүүдэд шалгаруулах гэж байна. Рагби нь бүтэн биеийн контакттай /мөргөлттэй/ багийн спорт ба өвлийн улиралд контактгүй төрөл буюу точ рагби /touch rugby/ төрлөөр явагддаг аж.
Тэмцээний үеэр үзэгчдийн дундах тэмцээн явагдах тул та бүхнийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирж рагби спорттой танилцан эрүүл агаарт амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлэхийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалж байна.