Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн захирамжийн дагуу энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор болсон.
Өөрөөр хэлбэл, таны автомашин улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол бямба гарагт, сондгойгоор төгссөн/1, 3, 5, 7, 9/ бол ням гарагт хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм байна.
Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгоно.
Г.Зул