Махны үнэ 1000 төгрөгөөр өсчээ

“Хар Хорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7075 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.4 хувиар буюу 550 төгрөг, үхрийн цул махны үнэ 7.6 хувиар буюу 600 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 18.3 хувиар буюу 910 төгрөгөөр, хонины цул махны үнэ 18.9 хувиар буюу 1000 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.
Дээд гурил 1250-1500 төгрөгийн үнэтэй байна
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Ууцны үнэ өсчээ
Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 207500 төгрөг байна. 2017 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 5.1 хувиар буюу 10,000 төгрөгөөр өсчээ. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180,000-200,000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240,000-280,000 төгрөгөөр тус тус худалдаж байна.
“Бамбууш”-ын хэвийн боов хамгийн үнэтэй
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2113 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2017 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 2.4 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байлаа.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өсчээ.