ЭЕШ-ын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гарагт 09:00 цагаас орон даяар эхэлнэ.
Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм байна. Мөн энэ жил бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох аж.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийн мэдээлэл өгөх юм байна.
Г.Зул