Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

Жилийн бүрийн хоёрдугаар сарын 4-ийг  "Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. Хорт хавдрын эсрэг тэмцэх дэлхийн өдрийг  2005 оноос Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын дэмжлэгтэйгээр Хорт хавдар өвчинтэй тэмцэх олон улсын холбооноос зохион явуулдаг юм. Дэлхий нийтийн шинжтэй энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, хорт хавдрын өвчин хичнээн аюултай, хичнээн их тархсаныг сануулах нь энэ өдрийн зорилго юм. 

Манай улсын хувьд энэ өдрийг “Бид чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Монголд таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байна. Манай улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн баржээ. Хорт хавдрын нас баралт ийн өндөр байгаа нь нийт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байгаатай холбоотой гэдгийг эмч нар хэлж байна. Манай оронд бүртгэгдэж байгаа нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хавдар эзэлж байна. Хамгийн гол нь энэ хавдруудаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

Хорт хавдраас урьдчилан сэргийлж, эрт илрүүлэхийн тулд одоогоос долоон жилийн өмнө Хаан банк, ХСҮТ, МҮОНРТ хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг эхлүүлж, 115 750 иргэнийг үзлэгт хамруулж чаджээ. Хаан банк сангийн нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 63 089 км замыг туулж, 115 мянган хүнд хорт хавдрын үзлэг оношлогоо хийж, 73 хувьд нь хавдрын өвчлөл байгааг илрүүлсэн байна. Мөн аймгуудад 477 хүнд хорт хавдрын мэс засал хийжээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button