Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ

 

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 45 эко сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурагчдын хүрээлэн орчны судалгаа шинжилгээ хийхэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулна. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт: Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, Хоггүй Монгол ТББ, Сан-Оргиу ХХК, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран "Гялгар уутгүй сар шинэ" уриалга гаргажээ. Гялгар уут нь хүний бие болоод байгаль орчинд ямар хор хөнөөлтэй байдаг талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button