Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
Тодруулбал, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлгийнхэн төвийн болон баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн юм.
Мөн аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.