Хар тамхи худалдан борлуулдаг бүлгийг баривчиллаа

Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу МӨС-ийг хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид илрүүлэн, эд мөрийн баримттай дайчлан баривчилжээ.
Илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн албаны нохдыг ашиглалаа. Энэ хэрэгт МУ-ын иргэн, 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарын 2 этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ төрлий гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.
П.ГОО
Оллоо.мн