Тахтийн цомд манай дөрвөн бөх зодоглоно

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод болно.

38 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, Ө.Батзул, 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл гэсэн дөрвөн тамирчин хүч үзэхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Багийн ахлагчаар Б.Батзориг, дасгалжуулагчаар МУГД А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар явсан юм.

Монголын бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомд түрүүлж байв.

Г.Зул
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button