Нийслэлд баригдах түрээсийн орон сууц 39-68 ам.метрийн хооронд байна

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт “Түрээсийн орон сууцны ам.метрийн үнэ 6000 төгрөг гэж байгаа нь Улаанбаатар хотод хямд. Гэхдээ зорилтот бүлэгт энэ нь хүнд тусна. Тиймээс бага ам.метртэй орон сууц баривал ямар вэ? Хамгийн доод тал нь хэдэн ам.метр байранд айлууд байна вэ”
Ажлын хэсэг: Нийслэлд баригдах түрээсийн орон сууц 39-68 ам.метрийн хооронд байгаа. Орон сууцны стандартад нэг өрөө байрны хамгийн доод хэмжээ 30 ам.метр гэдэг. 20 ам.метр гэдэг нь оюутны дотуур байр болно.