Сурагчдын амралтын хуваарийг өөрчиллөө

БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц дэх гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацааг өөрчиллөө.

Одоогийн мөрдөж байгаа сурагчдын амралтын хуваарийг 2016 онд баталсан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтыг сайдын тушаалын дагуу сунгасан тул гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацаанд өөрчлөлт орсон байна. Тодруулбал,

 

  • Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтыг 03.26-04.08-ны өдрийг дуустал,
  • Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын 03.22-04.01-ний өдрийг дуустал,
  • Нийслэл болон орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид 06.01-ний өдрөөс, 3-5 дугаар ангид 06.08-наас, 6-12 дугаар ангид 06.15-ны өдрөөс тус тус эхлэхээр зохицуулжээ.

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button