Хулгана жилтнүүдэд нэр хүнд, байр сууриа өсгөх боломж олдоно

Нохой жил Хулгана жилтнүүдийн хүмүүсийн хувьд сэтгэн бодох чадвараа ашиглан, ажил мэргэжилдээ болон орчин тойрондоо нэр хүндээ өсгөх, илүү их амжилттай жил байх болно. Хэдийгээр энерги эрч хүч дүүрэн байх боловч тодорхой үйл явдлаас үүдэн хэд хэдэн удаагийн давтамжтай саад тотгор учрах нигууртай. Гэр бүлийнхэнтэйгээ илүү цагийг өнгөрөөхийн сацуу ажил хэргийн түншүүдтэйгээ ч харилцаагаа нягтруулахын тулд завгүй жил байх нь. Үүнийг үл тоох аваас санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр байна. Мөн энэ эрч хүчтэй, завгүй стресстэй байдал эрүүл мэндэд нөлөөлөхийг анхааруулж байна. Жилийн эхнээс дунд хүртэл харш жилтнүүд болох Туулай, Морь жилтнүүдээс шалтгаалсан хүчин зүйлс таныг шахах бөгөөд Луу, Бич жилтнүүдийн дурсагдахаар тусламж нөлөөлж аажмаар санхүүгийн болон харилцааны байдал зүгширч жилийн сүүлээр тэгшрэх болно.

 

МӨНГӨ САНХҮҮ

 

Оюуны хөдөлмөр эрхэлдэг Хулгана жилтнүүдийн хувьд шинэлэг санаа, шилдэг бүтээлийн ачаар хөрөнгөжих боломж дүүрэн байна. Харин бизнес эрхлэгчдийн хувьд шинэ зүйл сэдэхгүйгээр тогтвортой орлого олохгүй гэдгийг Нохой анхааруулж байна. Гэр бүлийнхний өдөр тутмын зардал өсөхийн хэрээр танд хохирол  өмнөх жилийнхээс хавьгүй илүү мэдрэгдэх тул тэдний зардалд анхаарал хандуулж байж амжилт олох юм. Үүний тулд зарим санхүүгийн асуудлыг зальжин байдлаар шийдсэнээр эсвэл санхүүгийн заль мэхийг харилцагчиддаа зааж өгснөөр таны орлого нэмэгдэх болно. Хэрэв та хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол татгалзах хэрэггүй. Тэгэхдээ шунахгүйгээруян хатан байдлыг эрхэмд үзвэл орлого тогтвортой байх болно.

 

АЖИЛ АЛБА

 

Энэ жил таны ажлын нэр хүнд, өсөлт амжилттай байх нь ээ. Ялангуяа албан ажил эрхэлдэг бол ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж дэмжлэг авах болно. Удирдлага тань чиний бүтээлийг чамгүй үнэлэх юм байна. Харилцагчидтайгаа зөрчилд орох боловч удирдагчид  эсвэл хамтран  ажилласдынхаа зөвлөгөөг эрж хайснаар асуудлыг шийдэж чадна. Зарим золиосыг замдаа хаях хэрэгтэй. Хамтран ажиллагсадтайгаа харьцахдаа давах гэхээсээ илүү буулт талдаа зогсож зөвхөн өөрийнхөө ажил, байр суурьтаа өөрийгөө бүрэн зориулж боломжуудаа сайн ашиглахыг хичээ. Хэрэв танд ажлаа өөрчлөх санал ирвэл маш нухацтай бодож үзээрэй. Гэнэтийн өөрчлөлт асуудал дагуулж мэдэх юм. Удирдагчдын хувьд таны даалгавар хэтэрсэн бол эсвэл асуудалтай тулгарвал ойрын хүн асуудлыг шийдэхэд тань туслах болно.

 

ХАЙР СЭТГЭЛ

 

Эмэгтэй та эсрэг хүйстэнтэй уулзах маш олон боломжууд дундуур явна. Ихэнх боломжууд нь таны ажлын орчинд, нийгмийн ажил хэрэгч хүмүүс, бизнесийн түнш зэрэг байх нь. Хэрэв та боломжоо олсон гэж тооцож байгаа бол түүнийхээ тухай бүгдийг сайтар судлаарай. Сэтгэлээ дагаснаас болж ажлын байр сууриа эрсдэлтэй байдалд хүргэх вий. Гоонь Хулгануудын ч шилж сонгохдоо анхаарах цаг. Яаран хурим төлөвлөх тохиромжгүй. Тогтсон амьдралтай бол та харилцаагаа урт удаан жаргалтай байлгах шалгууртай тулгарч болзошгүй. Ялангуяа эрчүүд нь гуравдагч дүү жилтнээс гэр бүлийн нууцаа хамгаалах шаардлага магадлалтай.

 

ЭРҮҮЛ МЭНД

 

Эхэнд өгүүлснийг давтан анхааруулахад эрүүл мэндэд тань том өөрчлөлт гарах жил байх нь. Ходоо, хоол боловсруулах эрхтэний өөрчлөлт энэ байдалд хүргэж болзошгүй. Амжилт, байр суурийнхаа төлөө зүтгэхэд тань энэ нэг саад байх болно. Мөн бөөрөнд болон түүнд холбоотой  эрхтэнд чулуу, хавдар байгаа эсэхийг сайн шинжлүүлээрэй. Ахмад хулганууд гэмтэж бэртэхээс байнга сэрэмжтэй яв. Хэрэв та нарийн дэглэмт хооллолт, эрүүл мэндийн төлөвлөгөөгөө дагаж мөрдвөл энэ нь эрүүл мэндэд  гайхалтай жил байх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button