Туулай жилтнүүд авъяасаа үнэлүүлж, нэр алдарт хүрнэ

Өнгөрч буй Тахиа жил Туулай жилтнүүдэд өгөөжөө өгч чадаагүй. Нохой жил танд өмнөхөөсөө хавьгүй илүү байх нь ээ. Ажилдаа амжилт гаргахын тулд боловсролдоо мөнгө зараарай. Ингэснээр таны бусадтай харилцах чадвар дээшилж удирдлагадаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөнө, бизнесийн салбарт ч гялалзах болно. Мөн өөрийн авъяасаа жижиг гэлтгүй харуул. Жилийн эхний хагаст мөнгөний бага зэрэг гачаалд орсноор сэтгэлийн дарамт үүсэх магадтай. Түүнээс улбаатай бусдын хайр, итгэлийг алдах ч эрсдэл бий.

 

МӨНГӨ САНХҮҮ

 

Үйлчилгээний байгууллагад ажилладаг “Туулай”-нууд орлого огцом өснө. Шинэ зүйлд хөрөнгө оруулалт хийх буюу хамтарсан хөрөнгө оруулалтад хийх гэж байгаа бол сайн бодоорой. Хөрөнгө оруулалтад эрсдэл гарах магадлал өндөр байна. Албаны ажилтнуудын хувьд ажлын байраа солих “нүх”-ийг байнга эрэлхийлж байх хэрэгтэй. Тэгж байж таны мөнгө нэмэгдэнэ, хуучиндаа байвал халаас чинь түнтийхгүй. Эр “Туулай”-нуудад буруу цагтаа, буруу зүйлд мөнгө зарцуулснаас үүдсэн санхүүгийн асуудал тулгарна. “Аминд тулсан” хэрэгцээ тулгарахад харамсахгүйн тулд эрэмбээ зөв тогтоо. Ганц бие бүсгүйчүүд цаг, мөнгөө дэмий залууд зарцуулж буй эсэхээ тунгаагаарай. Туулай жилтнүүдийн мөнгө хөрөнгө Нохой жилийн сүүлийн хагаст аажмаар өсөн нэмэгдэнэ.

 

АЖИЛ АЛБА

Ажлын байр суурь, албан тушаал Нохой жилд таныг харамгүй шагнах болно. Таны дээд, доод шатны хамтрагчид багийн ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг        танаас шаардана. Таны удирдлага, хамтрагч, харилцагчид тань олон олон боломжийг гаргаж өгөх юм байна. Одоо байгаа хамт олон ийм нөхцөл бүрдүүлэх боломжтой эсэхийг та сайтар тунгааж шинэ орчинд очсоноор ажлын амжилтад хүрэх нигууртай. Хэрэв та өөр мэргэжлээр ажиллах гэж байгаа бол ажлын байраа бэлдсэний дараа одоогийн ажлаа орхиорой. Ажлын байранд хүнд дарамт ирэх үед бусдын туслалцаагүйгээр шийдэхийг хичээгээрэй. Шинэ салбар нээхээр бол та түүнийг байр сууриа өсгөхөд ашигла.

 

ХАЙР СЭТГЭЛ

 

Хэрэв та ганц бие бол амьдралын ханиа сонгох хамгийн тохиромжтой жил тохиож байна. Ажил хэргийн холбоо, найз нөхдийн хүрээлэл, хамаатан садан, худуудаас ч хайртай хүнээ шинжихэд таарамжтай. Тэр нь тантай ижил жилтэн төгс зохицол болно. Нэгэнт хүнээ олсон бол аажимаар дотносож жилийн сүүлийн хагаст гэрлэх санап тавихад тохиромжтой. Нохой жилд Туулай жилтэй бүсгүйчүүд амархан жирэмслэх нигууртай. Нас тогтсон гэр бүлийнхэнд хайр сэтгэл, харилцаа нь хэвийн үргэлжилнэ. Хэрэв хайр сэтгэлээ хуурвал шууд сайн дураараа “цагаан туг” өргөж салах нөхцөл байдалд хүргэнэ. Ийм байдалд хүрэхгүйн тул нэгэндээ байнгын анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Хамтын аялал хийх нь нөхрөө, эхнэрээ бусдын “халдлага”-аас тойруулах нөхцөл болно.

 

ЭРҮҮЛ МЭНД

 

Ажлаас шалтгаалан бие махбодын болон сэтгэл санааны дарамт ирж, даралт ихсэх, саахар ихдэх зэрэг өвчин урхаг тарьж мэднэ. Мөн завгүй байснаар хоолны дэглэм алдагдаж ходоод, дэлүү өвчлөх нь. Тиймээс зөв хооллолтод анхаар. Жижиг мэс засалд орох шаардлагатай гарах магадлалтай. Эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн эмчийн зөвөлгөөг сайтар дагаарай. Таны эрүүл мэндэд гай болох эсрэг хүйстэн “толгой эргүүлэх" оролдлого хийх магадлалтай. Түүнчлэн 2018 онд зам тээврийн ослоос болгоомжлоорой. Бусдын буруутай үйлдэл таныг хохироох вий.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button