Могой жилтнүүд хөдөлмөрийнхөө үр жимсийг хураасан дурсамжит жил болно
2018 онд Могой жилтнийг чөлөөтэй, даруухан үйл явдлууд хүлээж байна. Та авъяас чадвараа бүрэн дүүрэн үнэлүүлж чадна. Өндөр цалин, өгөөж орлого ч таныг амдан байна. Энэ бүхэн таны сэрэг мэдрэмжээс шалтгаална. Харин хэн нэгний гэнэтийн осол, алдаа таны азыг салхинд хийсгэх тохиолтойг анхаарна уу. Дуртай зүйлсээрээ хөөцөлдөх нь таныг эрч хүчээр сэлбэж асуудлыг зөвөөр шийдвэрлэхэд тус болно. Жилийн эхний хагаст бага сага бэрхшээл тулгарах боловч аз таныг ивээлдээ авна. Мөнгө санхүүгийн хувьд өмнөх жилийн хүндрэлүүд арилж санаа зоволтгүй болно. Хугацааны сүүлээр хэн нэгнийг гомдоосноос үүдэлтэй маргаан газар авч магадгүй. Аль ч түвшний хэрэг маргаанд та ялагдагч байх тул өөртөө “гал" бүү дууд.
МӨНГӨ САНХҮҮ
Нохой жил танд авъяасаа харуулж түүнийгээ үнэлүүлэн өндөр цалин урамшуулал авах бүрэн боломжийг олгож байна. Үйлчилгээний салбарт ажилладаг бол олон үйлчлүүлэгч танд талархаж тэр хэрээр орлого нэмэгдэнэ. Бизнес “Могой” зах зээлийн өөрчлөлтийг даган шинэчлэлт хийж, хэрэглэгчийн хамгийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг хангах бүтээгдэхүүнийг эхлүүлж, маркетингийн шинэ сувгуудыг ашиглан амжилтад хүрнэ. Харин бага мэддэг зүйлдээ хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил. Түүний оронд үл хөдлөх хөрөнгө худалдан аваарай. Мөн өв залгамжилсан бизнес хөдөлмөр эрхлэгчид баримт бичгийн маргаанд өртөж болно. Өөрийн дуртай зүйлдээ мөнгө зарцуулахад алдахгүй. Жилийн туршид хүнд хэцүү хөдөлмөрийн үр жимсийг хуримтлуулах замаар Нохой жилийг дурсамжит жил болгох нь өөрийн тань хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална.
АЖИЛ АЛБА
Ажилдаа үнэнч хүмүүсийг шагнал урамшуулал хүлээж байна. Тогтсон ажилтай хүмүүсиин авъяас чадварыг Нохой жил хангалттай шигнаж, урамшуулах юм байна. Харин та ажлаа өөрчлөх бодолтой байгаа бол зоригтой шийдвэр гаргаснаар танд боломжийг нээж өгнө. “Дассан газрын даавуу зөөлөн” байж гэх байдал мэдрэгдэх боловч та удахгүй ажлаа гартаа оруулж орчиндоо ууссанаар эерэг шийдэгдэнэ. Өрсөлдөгч байнга таны “мөр дээр гишгэж явах” болно. Мэргэжлээ дээшлүүлэхийн тулд хүсэл тэмүүллийг дага. Бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа сайхан санаачлагын ачаар илүү амжилттай ажиллаж нэр хүндээ өсгөнө. Удирдагч “Могой”-нууд манлайллаа улам бататгаж амжилтад хүрнэ. Жилийн төгсгөлд бусдыг хууран мэхлэх ажилд оролцохоос болгоомжлох хэрэгтэй.
ХАЙР СЭТГЭЛ
Ганц бие Могой жилтнүүд 2018 онд ажлын байр сууриа хэт хөөсний үрээр хайр сэтгэлийн хязгаарлагдмал байдалд орно. Эсвэл та жинхэнэ хайр бус биологийн хэрэгцээгээ хангах хамтрагч сонгоход гэмгүй. Хэрэв насны хайраа олохыг хүсвэл гэр бүл найз нөхдийн тань дэмжпэг тус болно. Эсрэг хүйстэн тань хайраа үнэ цэнэтэй байлгахын тулд хүлээлтийг эрхэмд үзэх нь тань таатай нөхцөл болно. Харин тогтсон амьдралтай хүмүүсийн хувьд эсрэг хүйстэндээ амархан татагдаж түүнээс улбаатай хэрэг явдал хайр сэтгэлийг шархлуулахад ойрхон. Энэ бүхнээс хол байхыг хүсвэл хайртдаа урьдчилаад амлалт өгөх, түүнд өөрийгөө бас хардах эрхээр бага зэрэг хангаарай. Хамтдаа аяллаар явах нь хайраа сэргээх боломжийг олгоно.
ЭРҮҮЛ МЭНД
Танд цаг агаарын тааламжгүй байдал сөргөөр нөлөөлөх нигууртай. Агаарт гарч, ажлын ачааллаа дарахгүй бол өвчлөл отож байгааг анхаарууштай. Барилгын ажилд оролцохдоо юм уу, баригдаж буй барилгын орчимд явахдаа бэртэж болзошгүй. “Сайн санааны үзүүрт шар тос” гэсэн гэгээлэг бодолтой явахгүй бол хор санасан үйлдэл таныг хар хэл аманд өртүүлж сэтгэлийн хямралд оруулах вий. Үүнээс үүдэлтэйгээр ходоод, дэлүү өвчлөх эрсдэлтэй. Байгалийн сайханд аялах, дуртай зүйлээсээ таашаал авах нь таны сөрөг сэтгэл хөдлөлийг илааршуулах хамгийн сайн арга зам байх болно.