Гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүд автобусаар гэртээ хүргүүлдэг боллоо
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болжээ.
Тодруулбал, СХД-ийн 9, 12, 65, 107, ХУД-ийн 52, БЗД-ийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургуулиудын гуравдугаар ээлжид хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж, сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Г.Зул