Панда бонд гаргах уу
Монгол Улс 5,5 жилийн хугацаатай, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын араас “Панда” гэх бонд гаргахаар зэхэж байгаа тухай мэдээлэл гараад байна.
Тэгвэл Сангийн сайд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад асуугаад байх юм” хэмээн мэдэгдэл хийлээ.
П.ГОО
Оллоо.мн