Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 16,17,18-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдөр амарна. Мөн энэ  сарын 15,16,17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа учир авто замын хилийн боомтууд амрах хуваарьтай байна.

"Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу авто замын хилийн боомтууд амарч буй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

П.НАР
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button