Газар хөдлөлтийн голомт дээр дөрвөн монгол иргэн байгаа гэв

Тайваньд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас долоон хүн нас барж, 254 хүн бэртсэн байна. Тэгвэл газар хөдлөлтийн голомт дээр дөрвөн монгол иргэн байгаа аж. Энэ талаар газар хөдлөлтийн голомт дээр байгаа монгол иргэн “Түр орогнох байранд хоноод одоо Тайпейд ирээд байна. Яг голомт дээр дөрвөн монгол хүн байна. Дахин том газар хөдлөлт болж болзошгүй гээд наашилж чадаагүй хэд маань орогнох байранд байгаа” хэмээн  өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн тэрбээр Гадаад харилцааны яамныхантай холбогдохыг хүссэн байна. 

Одоогийн байдлаар  газар хөдлөлтийн голомт Хуалин, Тайпей хотуудад эрчим хүч тасалдаж, хурдан галт тэрэгний зам, гүүр, уулзварууд хаагдаад байгаа аж. 

\

\

\

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button