Монгол Улсын туг өргөх ёслол боллоо

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон хоёрдугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпод оролцогч орон тус бүр тамирчдын тосгоны туг өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Ямайк, Бразил, Рум, Белги улс тугаа өргөсөн байна.

Тэгвэл өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-нд зохион байгуулагджээ. Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.

\

\

\

Эх сурвалж: МҮОХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button