С.Бямбацогт: Ерөнхийлөгч өөрөө өөртөө зориулж хууль зохиодог асуудлыг засаж цэгцлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сүүлийн үед ХМХ-ээр Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлачихлаа гэх мэдээлэл их явж байна. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Агуулга талдаа анхаарах ёстой. Хэлбэр талдаа болгоомжтой хандах ёстой. Үнэхээр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан уу, үгүй юу  гэдэг талаас нь анхаарахгүй бол төрийн институц  хооронд нь хагаралдуулах, сенсааци хөөсөн мэдээллүүд явдаг. Үүнд нь ард түмэн автаж, хийрхдэг.

Өнгөрсөн УИХ Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг баталсан. Эцсийн найруулга, хэлэлцүүлгийг энэ УИХ хийсэн. Энэ хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хуулиар өөрөө өөртөө бүрэн эрх  олгодог болох заалт байсан. Үндсэндээ өөрөө өөртөө зориулж хууль баталдаг эрхтэй болгосон. Энэ алдааг л засаж байгаа юм" гэлээ. 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button