Анхны “Улсын аварга цаатан” тодорлоо

Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгаас анх удаа "Улсын аварга цаатан" тодорчээ.  Тодруулбал, тус аймгийн Цагааннуур сумын иргэн Чулууны Батбаяр энэ онд 147 цаа тоолуулж, цаан сүргийг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч ажилласан үзүүлэлтээр Монгол Улсын аварга цол хүртсэн байна.

Тэрбээр жил бүр цаан сүргээ өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч отор нүүдэл тогтмол хийдэг төдийгүй цөөн цаатай айлыг цаажуулж ирсэн ажээ.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button